ДАРХАН ЭМПАТИ СУРГУУЛЬ

     Манай сургууль 1994 онд анх үүд хаалгаа нээсэн бөгөөд одоогийн байдлаар 6-12 дугаар ангиудад нийт 360 гаруй сурагчтайгаар хичээллэж байна. Сурагчид Англи хэлээс гадна Герман, Солонгос, Хятад, Турк, Япон, Орос хэлний хичээлүүдийг сонгон суралцдаг. Сурагчдад маань өндөр мэдлэг, туршлага бүхий багш нар, уужим саруул анги танхим, хамгийн орчин үеийн мэдээлэл зүй, физик, биологи, химийн болон хэлний кабинетуудад хичээл заадаг. Үүнээс гадна манай сурагчид номын сан, биеийн тамирын заал, цайны газар бүхий хичээлийн байранд хичээллэж орчин үеийн тохилог дотуур байр, хурлын танхим болон хоолны газраар үйлчлүүлдэг.

Дархан Эмпати Сургуулийн чанар олон улсад хулээн зөвшөөрөгдлөө.

Олон Улсын Чанарыг тодорхойлогч BID байгууллагаас 2017 онд дэлхийн 179 орны хувийн хэвшлийн байгууллагуудаас “Чанарыг Эрхэмлэгч Байгууллага” шагналд Монгол улсаас Дархан Эмпати Сургуулийг шалгаруулсан юм. Ёслолын үйл ажиллагаа 2017 оны 10-р сарын 21,22- ны өдөр Францын Парис хотноо болж тус арга хэмжээнд сургуулийн удирдлагууд оролцон шагналаа гардан авлаа. Энэ амжилтад хүрэхэд хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулсан нийт багш ажилтан, сурагчдад баяр хүргэж байна.

455
ENROLLED STUDENTS
60
Lessons
255
5 Stars Rating
215
COMPLETE COURSES