Кембриджийн олон улсын сургалтын хөтөлбөр

Манай Улаанбаатар Эмпати, Дархан Эмпати, Орхон Эмпати сургуулиуд 2018-2019 оны хичээлийн жилд Кембриджийн олон улсын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх магадлан итгэмжлэлтэй болсон.

Дэлхийн 160 гаран орны 10000 гаруй сургуульд хэрэгждэг тус хөтөлбөрийн хүрээнд манай сургуулиуд Cambridge Lower Secondary, Upper Secondary (IGCSE)-үүдийг зааж байна. 2020-2021 оны хичээлийн жилээс Улаанбаатар Эмпати сургууль Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 2 жилийн туршлагадаа үндэслэн 11-р ангидаа As & A level хичээлүүд орж эхлэхээр боллоо. Ингэснээр Дархан, Орхон, Баян-Өлгий Эмпати сургуулиудын түүчээлэгч нь болж байна.

Бүрэн дунд боловсролын Цөм хөтөлбөр

Манай сургуулиуд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны харьяа  Боловсролын хүрээлэн, Нийслэл, Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Баян-Өлгий аймгийн Боловсролын газруудаар тус бүр магадлан итгэмжлэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна.