Анги танхим

Бүх ангиудад проектор, электрон самбар суурилуулж багш, сурагчдад амжилт гаргах нөхцөл боломжийг бүрэн хангасан. Анги дүүргэлт дунджаар 18-24. 120 хүний багтаамжтай хурлын танхим, стандартын шаардлага хангасан спорт заалтай.

Гадаад хэлний хичээл

Манай сургуулиудын сургалтын үндсэн хэл Англи, Монгол хэл юм. Сурагчид дараах гадаад хэлээс сонгон гүнзгийрүүлэн сурах боломжтой.

ESAP хөтөлбөрийн хүрээнд, Герман хэлний зуны сургалт жил бүр зохион байгуулдаг. Манай сургуулиуд гадаадын боловсролын байгууллагуудтай харилцаа холбоо үүсгэн сурагч солилцооны хөтөлбөр зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж сурагчдаа гадаад хэлийг орчинд нь сурах, тухайн хэлээр ярилцагчидтай орчинд нь ярих боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Англи хэл
Герман хэл
Хятад хэл
Солонгос хэл
Япон хэл
Орос хэл

Лабораторууд

Our schools have fully facilitated modern laboratories where students can impart practical knowledge and conduct relevant experiments and researches in Chemistry, Physics, Biology, and ICT.

Мэдээлэлзүйн лаборатори
Химийн лаборатори
Физикийн лаборатори
Биологийн лаборатори
Дүрслэх & Технологийн лаборатори

Заал, Спортын танхимууд

Манай сургууль сурагчдынхаа бие бялдар, гоозүйг хөгжүүлж, эрүүл, чийрэг иргэд болж өсч торних боломжоор ханган ажиллаж байна. Сурагчид маань сургууль дээрээ сагсан бөмбөг, гарбөмбөг, теннис зэрэг олон төрлийн спортоор хичээллэх боломж, тоног төхөөрөмжөөр хангагдсан заал, спортын танхимуудтай. Мөн сагсан бөмбөг, хөлбөмбөгийн талбай болон тоглоомын талбайнуудтай болно.

Сурагчид сагсан бөмбөг, гарбөмбөг, воллейбол, ширээний теннис зэрэг олон төрлийн спортын төрлөөс сонгон хичээллэж боломжтой.

Хичээлийн жилийн турш сурагчдын бие баялдарыг хөгжүүлэх зорилгоор Эмпати сургуулиудын сурагчдын дунд “Эмпати Спортын Наадам” зэрэг уралдаан тэмцээнийг тогмтол зохион байгуулдаг. Багаар ажиллах, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явах, зөв боловсон өрсөлдөх чадваруудыг сурагчдад төлөвшүүлэх, болон спортын авьяастай сурагчдыг нээн илрүүлэх зорилготой.

Номын сан

Манай сургуулийн номын сан сурагчдад хичээлдээ амжилт гаргах болон чөлөөт цагаараа ном уран зохиол сонирхох бүрэн боломжоор хангасан уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, хувь хүний хөгжил зэрэг олон сэдвүүдээр ном, сонин, сэтгүүлүүдийг монгол, англи болон бусад хэлээр  унших боломжтой.

Ном уншлагын цагаар сурагчид өглөө бүр хичээл эхлэхээс өмнө 15 минут өөрийн сонирхсон төрөл бүрийн номыг уншдаг ба энэ нь үндсэн хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэх эхлэлийг тавьж өгдөг.

Мөн дотуур байрны цагийн хуваарьт номын уншлагын цаг оруулж өгсөн.