ОРХОН
ЭМПАТИ СУРГУУЛЬ

1999

онд байгуулагдсан

400 сурагч

2019-2020

12:1

Багш, сурагчийн
тооны харьцаа

20-24

анги дүүргэлт

34%

Гадаад багш

21

Монгол багш

Ерөнхий боловсролын Орхон Эмпати сургууль (ОЭС) нь Орхон аймагт 1999-2000 оны хичээлийн жилд анх тулгын чулуугаа тавьсан түүхтэй. Орхон аймагт хамгийн анх Кембриджийн сургалтыг хэрэгжүүлж эхэлсэн.  12 жилийн сургалттай манай сургууль сургалтаа Монгол, Англи хос хэлээр явуулдаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембриджийн сургалтын хөтөлбөрийн дагуу 6-10 ангийн сургалт явагддаг ба мөн Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж байна.

2019-2020 оны хичээлийн жилд мэргэжлийн болон заах аргын ур чадвар сайтай, туршлагатай үндсэн 32 багш (34 хувь нь гадаад багш), 26 ажилтнаас бүрдсэн бүтээлч хамт олон ажиллаж, 6-12 дугаар ангиудад нийт 400 сурагч суралцаж байна. Сурагчид Англи хэлнээс гадна Герман, Солонгос, Хятад, Япон, Орос хэлний хичээлүүдийг сонгон суралцах боломжтой.

Орхон Эмпати сургууль 11495 м2 талбай бүхий кампустай ба сургуулийн кампуст байрлах орчин үеийн тохилог дотуур байранд энэ хичээлийн жилд 92 орчим сурагч байрлан суралцаж байна.

Манай сургууль хичээлийн уужим, саруул анги танхимууд ухаалаг самбар зэрэг орчин үеийн сургалтын техник технолгиудаар бүрэн тоноглогдсон ба физик, хими, мэдээлэл зүй, биологи, англи, гадаад хэлний хичээлийн дадлагын иж бүрэн лабораториуд, проектор, компьютероор бүрэн хангагдсан юм.

Манай сургуулийг төгсөгчдийн 60 орчим хувь нь 15 гаруй орны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль, коллежид элсэн ороод байна. Төгсөгчид маань их сургуулиа төгсөөд дэлхийн шилдэг компаниудад ажиллаж байна.

Төгсөгчдийн 2017-2019 онд элссэн их дээд сургуулиудын жагсаалтыг эндээс харна уу.

Захирал

О. Энх-Амгалан

Сургалтын менежер

Ч. Бурмаа

Сургалтын менежер

О. Дэлгэрмөнх

College Counsellor

А. Мирзаев
2015
2018
2006-2016
2007
2010
2010
2010
2011
2012
2012
2013
2014
2014
2015
2016
2017
2019

2015

BID буюу Business Initiative Directions (Бизнес Санаачлагын Чиг) байгууллагаас “Дэлхийд чанарыг эрхэмлэгч байгууллага” шагналаар шагнагдав.

2018

Кембриджийн олон улсын сургалтын хөтөлбөрийг сургалтандаа нэвтрүүлэв.

2006-2016

БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын Үнэлгээний төвөөс ЭЕШ-ын дүнгээр 2006-2016 онуудад Орхон аймагтаа тэргүүн байр, улсын хэмжээнд англи хэл, математик, монгол хэл, нийгмийн ухаан, физик, биологийн хичээлүүдээр 1-3-р байр, “Шилдэг үнэлгээтэй сургууль” 3 удаа шалгарав.

 

2007

Орхон аймгийн “Тэргүүний төрийн бус өмчийн шилдэг сургууль”

2010

Монгол улсын “ТОП 20” сургууль, “Шилдэг менежменттэй сургууль”

2010

Сургуулийн захиргааны өргөтгөл хийж, урлагийн заалтай болов.

2010

Бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, сурагчдын амралт, чөлөөт цагийг өнгөрүүлэх зорилготой хөл бөмбөгийн хиймэл зүлгэн талбайг байгуулав.

2011

Биеийн тамирын заал, гал тогооны иж бүрэн цогцолборыг барьж ашиглалтад оруулав.

2012

Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит “Хууль, эрх зүйн VI олимпиад” Тэргүүн байр, шилжин явах цом

2012

Орхон аймгийн “Оны тэргүүний хувийн хэвшлийн сургууль”

2013

“Best of Mongolia” цахим санал  асуулгад шилдэг дунд сургуулиар шалгарав.

2014

Орхон аймгийн Боловсрол Соёлын Газрын хяналт, шинжилгээ үнэлгээний дүнгээр Тэргүүн байр эзлэв.

2014

“Best of Mongolia” цахим санал  асуулгад шилдэг дунд сургуулиар шалгарав.

2015

Багш, сурагч, эцэг эхийн оролцооны “Нийгмийн халамжийн клуб” байгуулагдав.

Клуб нь амьдралын баталгаажих төвшингөөс доогуур, нэн ядуу амьдралтай нийгмийн эмзэг бүлгийнхэнд туслах дэмжлэг үзүүлэх зорилготой.

2016

Орхон аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газартай хамтран “Англи хэлний Анхдугаар наадам”-ыг 5 төрлөөр зохион байгуулав.

2017

Сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг сайжруулах чиглэлээр Хими, Физик, Мэдээлэл зүйн хичээлийн лабораторууд аттестачлалд оруулав. Дүрслэх урлаг, Биологийн хичээлийн кабинетийг шинээр байгуулж, гэрчилгээ авлаа.

2019

Кембриджийн олон улсын Боловсролын Үнэлгээний газраас Кембриджийн сургалттай сургуулиар батламжлав.

1999

онд байгуулагдсан

400 сурагч

2019-2020

12:1

Багш, сурагчийн
тооны харьцаа

20-24

анги дүүргэлт

34%

Гадаад багш

21

Монгол багш