Кембриджийн олон улсын сургалтын хөтөлбөр

Манай сургуулиуд бүрэн дунд боловсролын сургалтын Цөм хөтөлбөр болон Кембриджийн олон улсын сургалтын хөтөлбөрийг хослуулан хичээллэдэг юм.

Улаанбаатар, Дархан, Орхон Эмпати сургуулиуд 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн Кембриджийн олон улсын сургалтын хөтөлбөрийг сургалтдаа нэвтрүүлсэн бөгөөд Улаанбаатар Элит Олон улсын сургууль тэдний түүчээлэгч нь болж 2009 оноос тус хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд:

6-8 дугаар анги: Lower Secondary (Cambridge Checkpoint)

  • Математик
  • Англи хэл
  • Байгалийн ухаан (Физик, Хими, Биологи)
  • Мэдээллийн технологи

9-10 дугаар анги: Upper Secondary (IGCSE)

  • Англи хэл
  • Бизнес судлал
  • Global perspectives
  • Математик
  • Мэдээллийн технологи
  • Физик
  • Хими
  • Биологи

Улаанбаатар Эмпати сургууль Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 2 жилийн туршлагадаа үндэслэн 2020-2021 оны хичээлийн жилээс 11-р ангидаа As & A level хичээлүүд орж эхлэхээр боллоо. Ингэснээр Дархан, Орхон, Баян-Өлгий Эмпати сургуулиудын түүчээлэгч нь болж байна.

11-12 дугаар анги: As & A Level

Сонгох хичээлүүд (зөвхөн нэгийг сонгоно):

  • Хүмүүнлэгийн ухаан: Математик, Англи хэл, Global perspectives, Бизнес судлал
  • Инженерчлэл: Математик, Англи хэл, Физик, Компьютерийн ухаан
  • Анагаах ухаан: Математик, Англи хэл, Хими, Биологи

Кембриджийн хөтөлбөрийн давуу тал

Кембриджийн сургалтын хөтөлбөр анх 150 жилийн өмнө үүсэн бөгөөд одоогоор дэлхийн 160 орны 10,000 гаруй сургуульд хэрэгжиж байна. Шилдэг, сайн сургалт гэдгээрээ дэлхий нийт эд хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү хөтөлбөр нь багш болон сурагчдын ашиглах сургалтын материалуудыг маш сайн тооцоолж, цагийн тогтолцоотой нь уялдуулж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийн төлөвлөн хийсэн байдаг. Тухайлбал, шинжлэх ухааны хичээлүүдийг жил тутам давтах хэлбэрээр үздэг. Ингэснээр онолын мэдлэгийн зэрэгцээ практик туршилтуудаар дамжуулан яагаад шинжлэх ухааны хичээлүүдийг судлах ёстой вэ, тухайн хичээлийн агуулга нь амьдралд ямар хэрэгтэй вэ гэдгийг ойлгуулж өгдөг.

Мөн энэхүү хөтөлбөрийн өөр нэг чухал ач холбогдол нь сурагчид Кембриджийн Lower Secondary Checkpoint болон IGCSE шалгалтуудыг өгч сертификат авснаар гадаадын их сургуулиудад мэдлэг нь хүлээн зөвшөөрөгдөх боломжтой болдог юм.

 

Кембриджийн хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах хуудсаас харна уу: https://www.cambridgeinternational.org/why-choose-us/benefits-of-a-cambridge-education/international-curriculum/

Бүрэн дунд боловсролын Цөм хөтөлбөр

Манай сургуулиуд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны харьяа Боловсролын хүрээлэн, Боловсролын Үнэлгээний төвөөс боловсруулсан Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг мөн дагаж сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сурагчид төгсөхдөө Бүрэн Дунд боловсролын гэрчилгээ мөн гардаж авдаг болно.

 

Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах хуудсаас харна уу: http://www.eec.mn/

Хичээлийн жилийн төлөвлөгөө

Хичээлийн жил ойролцоогоор 35 долоо хоног үргэжлэх ба 2 хагас жил, 4 улиралд хуваагдана.
Сургалтын нэг өдөр 40 минутын урттай 8 цагаас бүрдэнэ.

  • 6 дугаар ангийн сурагчид нэг улиралд 14 хичээл судлана.
  • 7-8 дугаар ангийн сурагчид нэг улиралд 16 хичээл судлана.
  • 9-10 дугаар ангийн сурагчид нэг улиралд 19 хичээл судлана.
  • 11 дүгээр ангийн сурагчид нэг улиралд 14 хичээл судлана.
  • 12 дугаар ангийн сурагчид нэг улиралд 10 хичээл судлана.

Үнэлгээний систем

  • A+ 97-100
  • B+ 87-89
  • C+ 77-79
  • D+ 63-69
  • F 49 & түүнээс доош
  • A 93-96
  • B 83-86
  • C 73-76
  • D 57-62
  • A- 90-92
  • B- 80-82
  • C- 70-72
  • D- 50-56