Төгсөгчид

Амжилт бүтээлээр дүүрэн 25 жилийн баялаг туршлагатай манай сургуулиудыг 5000 гаруй сурагчдыг амжилттай төгсөөд байна. Манай сурагчид 100 хувь сургуулиа төгсөөд дээд шатны боловсрол эзэмших гараагаа эхэлдэг. Тэдний олонх нь олон улсад нэр хүндтэй шилдэг их сургууль, коллежуудад элсэн орч, амжилттай суралцан төгсөж байгаагаар бид бахархдаг. Эмпати сургуулиудын төгсөгчдийн холбоо, манай сургуулиудын орон тооны мэргэжлийн зөвлөх, зуучлагч багш болох College Counselor-уудын дэмжлэгтэйгээр жил бүр 250 орчим сурагч тэтгэлэгт хамрагдан дээд боловсрол эзэмших аянаа эхлүүлж байна.

2014 онд Эмпати сургуулиудыг төгсөгчдийн дунд хийсэн судалгаагаар, нийт төгсөгчдийн 40,4% нь дэлхийн 44 орны их дээд сургуулиудад суралцаж төгсөн хөдөлмөрийн салбарт хэдийнээ шилжсэн байна. Улаанбаатар Эмпати сургуулийн төгсөгчдийн 45%, Дархан Эмпати сургуулийн төгсөгчдиийн 48%, Орхон Эмпати сургуулийн төгсөгчдийн 52% гаруй хувь нь гадаадын их дээд сургуульд суралцдаг ба тэдний ихэнх нь тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг.

Харин нийт төгсөгчдийн 59,6% нь Монголдоо дээд боловсрол эзэмшдэгийн 80 гаруй хувь МУИС, ЭМШУИС, ШУТИС-д элсэн суралцдаг болно.

Гадаад дээд боловсрол эзэмшихээр явсан төгсөгчдийн ихэнх нь эх орондоо эргэн ирж эзэмшсэн мэргэжлээрээ Монгол улсад ажил, хөдөлмөр эрхлэн хөгжил цэцэглэлд нь үнэтэй хувь нэмэрээ оруулж байна. Үүний зэрэгцээ тэд суралцаж буй болон гадаад, дотоодын төгссөн их дээд сургуулиудынхаа нүүр царай болж олон салбарт амжилт гаргаж байна.

Төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдлын судалгаа, 2018 он.

Уул уурхайн компани 11%
Яам, төр захиргааны байгууллага 13,3%
Банк санхүүгийн байгууллага 6,6%
Их, сургуулиь боловсролын байгууллага 16,6%
Эрүүл мэндийн байгууллага 6,6%
Хэвлэл мэдээллийн байгууллага 6,6%
Хувийн хэвшил 22%
Гадаадад 17,3%

Сүүлийн гурван жилд манай сургуулиудыг төгсөгчдийн элсэн суралцаж буй гадаадын их дээд сургуулиудын хэсэгчилсэн жагсаалтыг энд дарж үзнэ үү.

Эмпати сургуулиудын төгсөгчдийн холбоо

Тус холбоо холбоо нь … онд байгуулагдаж байсан ба төгсөгчид болон сургуулиудын хоорондох харилцан ашигтай харилцаа, хамтын ажиллагааг бататгах, хөгжүүлэх зорилготой. Энэхүү холбоо нь төгсөгчдийн дундах болон тэдний санаачилсан үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж байна.

Холбооны үйл ажиллагаанаас дурдвал:

  • Сурагч, төгсөгчдийн дундах харилцаа, нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэх
  • Төгсөгчдийн дундах үйл ажиллагаа, санаачлагыг нэгтгэн зохион байгуулах, дэмжих
  • Эмпати сургуулиудын салшгүй хэсэг болсон төгсөгчдийг Төгсөгчдийн холбоонд элсүүлэх, Эмпати сургуулиудыг сурталчлах
  • Спорт уралдаан, тэмцээн, явган аялал

Та Эмпати сургуулиудыг төгссөнөөр та Эмпати Сургуулийн Төгсөгчдийн холбоонд элсэнд тооцогдоно. Эмпати Сургуулиудын Төгсөгчдийн холбооны гишүүд холбооны бүх үйл ажиллагаа, арга хэмжээ, төсөл хөтөлбөрт хамрагдан, оролцох бүрэн боломжтой юм.

Хэрэв та Эмпати сургуулиудыг төгсөгч бол энэ маягтыг бөглөж тус холбоонд нэгдэнэ үү.

Эмпати сургуулиудын төгсөгчдийн холбооны тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах хуудсаас үзнэ үү: http://graduate.mn/ https://www.facebook.com/EmpathyGraduate/
https://www.facebook.com/groups/empathygraduate/