УЛААНБААТАР
ЭМПАТИ СУРГУУЛЬ

1994

онд байгуулагдсан

25 Жил

Туршлага

11:1

Багш, сурагчийн
тооны харьцаа

24-26

анги дүүргэлт

30%

Гадаад багш

23

Монгол багш

Ерөнхий боловсролын Улаанбаатар Эмпати сургууль (УБЭС) нь анх 1994  онд Монгол улсын боловсролын салбарт оюуны хөрөнгө оруулалт хийж, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлснээр 25 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

12 жилийн сургалттай манай сургуульд 6-12 дугаар анги хичээллэдэг бөгөөд сургалтаа Монгол, Англи хос хэлээр явуулж байна. 6-10 дугаар ангиудын сургалт Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембриджийн сургалтын хөтөлбөрийн дагуу явагддаг ба мөн Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг мөн хэрэгжүүлдэг.

2019-2020 оны хичээлийн жилд 6-12 дугаар ангид 300 гаран хүүхэд суралцаж байгаа бөгөөд үндсэн 32 багш (30 хувь нь гадаад багш), 37 ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургууль 8456 м2 талбай бүхий кампустай ба одоогийн байдлаар 150 орчим сурагч дотуур байранд байрлан суралцаж байна.

“Эмпати” сургуулиудад хичээлийн жилийн туршид хичээлийн явцын шалгалтыг 14-21 хоног тутамд нэг удаа, ерөнхий мэдлэгийн сорилыг улирал бүрийн төгсгөлд анги бүрт сурагчдын судалж байгаа бүх хичээлээр тогтмол авч хэвшсэн нь тус сургуулиудын сурлагын амжилтаа бататгах, программын хоцрогдолгүй байх боломжийг бүрдүүлж өгдөг чухал туршлага, онцлогуудын нэг юм.

Мөн манай сургуулийн дотуур байранд байрлан суралцсанаар сурагчид вакуум орчинд гадаад хэл, ерөнхий эрдмийн хичээлүүдийг өндөр түвшинд судлах, суралцах арга барил, бие даан амьдрах ухаанд суралцах боломжтой байдаг.

Сургууль-Багш-Эцэг, эх-Сурагчдын байнгын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэгийг сургалт-хүмүүжлийн үйл ажиллагааныхаа хамгийн чухал зорилтын нэг болгон ажиллаж байгаа нь хүүхдийн хөгжил, төлөвшилтийг сайжруулах, амьдрах арга ухаанд суралцаж оновчтой мэргэжил сонгох нөхцөл боломжийг олгож байна.

УБЭС-ийн төгсөгчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Харвардын их сургууль, Стэнфордын их сургууль, Колумбийн их сургууль, MIT зэрэг их сургууль, бусад коллежид тогтмол элсдэг. Төгсөгчид маань дэлхийн шилдэг компаниуд болох Google, Amazon, Apple, Samsung зэрэг үндэстэн дамнасан корпорациуд, технологийн тэргүүлэгч компаниудад ажиллаж байна.

Манай төгсөгчдийн 2017-2020 онд элссэн их, дээд сургуулиудын жагсаалтыг эндээс харна уу.

Захирал

Г. Олдохзаяа

Дэд захирал

Х. Жанболат

Сургалтын менежер

Г. Шүрэнцэцэг

Сургалтын менежер

Ч. Саранцацрал
А. Отгончимэг
2004
2004
2005
2007
2008
2009
2010
2012
2012 & 2013 & 2014
2016
2008
2015
2016
2018
2019

2004

“Өсвөр үе, боловсролд хөрөнгө оруулагч байгууллага”

2004

Хүүхдэд ээлтэй сургууль

2005

Хүүхдэд ээлтэй сургууль

2007

БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын Үнэлгээний Төвөөс “Шилдэг үнэлгээтэй сургууль”-иар шалгаруулав.

 

2008

“Топ менежменттэй 20 сургууль”

2009

“Нийслэлийн тэргүүний сургууль”

2010

БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын Үнэлгээний Төвөөс “Шилдэг үнэлгээтэй сургууль”-иар шалгаруулав.

 

2012

Олон улсын Математикийн Олимпиадаас Э. Төрбат Алтан медаль авлаа.

 

2012 & 2013 & 2014

“Best of Mongolia” цахим санал  асуулгад шилдэг дунд сургуулиар шалгарав.

2016

Сурагч Т.Анарсайхан, С.Халиун нар АНУ-д зохиогдсон Genius  төслийн олимпиадаас алтан медаль авлаа.

2008

Нийслэлийн Баянзүрх дүүрэг, “Дүүргийн тэргүүний сургууль”

2015

BID буюу Business Initiative Directions (Бизнес Санаачлагын Чиг) байгууллагаас “Дэлхийд чанарыг эрхэмлэгч байгууллага” шагналаар шагнагдав.

2016

Улаанбаатар хотын химийн олимпиадын “Аварга сургууль”

2018

Кембриджийн олон улсын сургалтын хөтөлбөрийг сургалтандаа нэвтрүүлэв.

2019

Кембриджийн олон улсын Боловсролын Үнэлгээний газраас Кембриджийн сургалттай сургуулиар батламжлав.

1994

онд байгуулагдсан

25 Жил

Туршилга

11:1

Багш, сурагчийн
тооны харьцаа

24-26

анги дүүргэлт

30%

Гадаад багш

23

Монгол багш