Florida Gulf Coast University

Эмпати сургуулиуд болон Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулийн төгсөгчид АНУ-ын Флорида муж улсын Флорида Галф Коаст (Florida Gulf Coast University – FGCU) их сургуульд тухайн орон нутгийн иргэдийн адил төлбөрөөр буюу нэн хөнгөлөлттэй суралцах таатай боломж бүрдэж байна.

“Эмпати Ертөнц” компани 2019 оны 11-р сарын 4-ний өдөр тус их сургуультай хамтран ажиллах гэрээг Ерөнхийлөгч Майкл В. Мартин болон Олон улсын хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Майкл МакДональд нартай хийснээр энэхүү боломж нээгдэж байгаа юм.

Энэ хамтын ажиллагааны үр дүнд дараах боломжууд бүрдлээ:

  • Сургалтын төлбөрийн хөнгөлөлт. Тус сургуульд сурах сургалтын төлбөр Флорида мужийн оршин суугчдад 6,130 ам.доллар байдаг бол гадаад оюутанд 25,162 ам.доллар байдаг. Хамтын ажиллагааны хүрээнд Эмпати сургуулиуд болон Улаанбаатар Элит олон улсын сургуулийг төгсөгчид 6,130 ам.доллар буюу тус мужийн оршин суугчтай ижил төлбөр төлөн суралцах.
  • Тэтгэлэгт хөтөлбөр. Тус сургуульд тэнцсэн сурагчид шаардлагуудыг хангаж байвал honors college болон бусад тэтгэлэгүүдэд хамрагдах.
  • Үйлдвэрлэлийн дадлага. Florida Gulf Coast Их сургуулийн сурган хүмүүжүүлэх болон боловсролын чиглэлээр суралцаж буй төгсөх ангийн оюутнууд Эмпати сургуулиуд болон Улаанбаатар Элит олон улсын сургуульд дадлага хийх.
  • Ажлын байр. Florida Gulf Coast их сургуульд суралцах манай төгсөгчид тус сургуулийн кампуст ажиллах ажлын байраар хангагдах.

Florida Gulf Coast University-ийн тухай

Florida Gulf Coast University нь Флорида мужийн Форт Маярс хотноо 1991 онд байгуулагдсан судалгааны, улсын сургууль юм. Тус сургуульд 526 эрдэмтэн багштайгаар ажилладаг ба 15000 гаруй оюутан 58 төрлийн бакалаврын хөтөлбөр, 25 магистрын хөтөлбөрөөс сонгон суралцаж байна.

 Florida Gulf Coast University-ийн талаар илүү их мэдээллийг энд дарж үзнэ үү.

Бусаны Үндэсний Их сургууль

БНСУ-ын Бусаны Үндэсний Их Сургууль болон Эмпати сургуулиуд хамтын ажиллагааны санамж бичгийг 2017 оны 4-р сард байгуулсны дагуу Эмпати сургуулиудын төгсөгчдөөс жил бүр шаардлага хангасан сурагчдыг 100% тэтгэлэгтэйгээр суралцуулахаар болсон билээ.

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаас хойш, 2017-2018 оны хичээлийн жилд тус их сургуульд Эмпати сургуулиудын 12 төгсөгч, 2018-2019 оны хичээлийн жилд 6 сурагч 100%-ийн тэтгэлэгтэй суралцаж байгаа бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд 20 орчим сурагч тус хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлээд байна.

Бусаны Үндэсний Их сургуулийн тухай

Бүгд Найрамдах Солонгос улсын 2 дахь том хот Бусан хотын Бусаны Үндэсний Их Сургууль (Pusan National University – PNU) нь 1946 онд байгуулагдсан, 26,485 оюутан, 839 эрдэмтэн багштай, улсынхаа топ 10 их сургуулийн нэг юм.

Бусаны Их Сургууль нь нийгмийн шинжлэх ухаан болон менежментийн чиглэлээр улсдаа 5-т, инженер болон технологийн чиглэлээр 6-т, анагаахын эм зүйн чиглэлээр 6-т, урлаг, утга зохиолын чиглэлээр 9-т тус тус ордог БНСУ-ын шилдэг сургуулиудын нэг билээ. Мөн тус сургууль нь дэлхийн чансааны эхний 500 сургуулийн жагсаалтад тогтмол шалгардаг.

Бусаны Үндэсний Их сургуулийн талаар илүү их мэдээллийг энд дарж үзнэ үү.

Дэйл Карнегийн Монгол дахь салбар

Эмпати сургуулиуд нь сурагчдаа дэлхийн шилдэг их, дээд сургуульд олон улсад хүлээн зөвшөөрөгчдсөн чанартай боловсрол эзэмшиж, Монгол Улсад чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд түлхүү анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд зөвхөн гадны сургуулиудтай хамтран ажиллахаас гадна дотоодын сургалтын байгууллагуудтай нягт хамтарч, сурагчдадаа илүү их боломж олгоход анхаарч байгаа билээ.

Тухайлбал, “Эмпати Ертөнц” компани “Дэйл Карнеги Трэйнинг” олон улсын сургалтын төвийн Монгол дахь албан ёсны салбар болох “Карьеэр айд” ХХК-тай хамтран ажиллах гэрээг мөн 2019 оны 11-р сарын 19-ний өдөр байгуулаад байна. Ингэснээр “Эмпати”  сургуулиуд болон “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн удирдлагын баг, багш ажилтан болон 10, 11-р ангийн сурагчид хувь хүний хөгжлийн зөөлөн ур чадваруудын талаар цуврал сургалтанд хамрагдана. Үр дүнд нь сурагчид өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, санаа бодлоо чөлөөтэй, тодорхой илэрхийлж сурах аргууд, стрессийг өөрөөсөө холдуулах, гэнэтийн нөхцөл байдалд зөв шийдвэр гаргах, сайшаан дэмжих замаар харилцаагаа бататгах гэгчлэн өөрийнхээ үнэ цэнийг өсгөхөд чухал хувь нэмэр оруулах чадваруудад суралцах юм.

Дэйл Карнеги Монгол дахь салбарын талаар илүү их мэдээллийг энд дарж үзнэ үү.