Хамт олон

Манай суруулиуд 2019-2020 оны хичээлийн жилд 124 багш сурган хүмүүжүүлэгч, 120 захиргааны болон туслах ажилчидтайгаар ажиллаж байна.

Онолын өндөр мэдлэгтэй, багшлах ур чадвартай, ёс зүйтэй мэргэжлийн хамт олонтой сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулиудын дундаж анги дүүргэлт 18-22 сурагч, нэг багшид ноогдох сурагч 11 байна. Сурагчид нөхөрсөг таатай орчинд суралцаж, багш, ажилчдад ажлын тав тухтай орчинд ажиллах орчин бүрдүүлэн ажиллаж байна.

Манай багш сурган хүмүүжүүлэгчдийн 30 хувийг АНУ, Англи, Франц, ОХУ, БНХАУ, БНЭУ, Фижи, Филлипин, Казакстан, Киргизстан, Пакистан , Туркменистан зэрэг 13 орны гадаад багш эзэлж байна.

Сурагчид өөрсдийн сургалт, хүмүүжлийн үйл явцыг тогтмол хянах боломжийг багш нар ханган ажиллаж байна. Сурагчдын нас, хувийн онцлог, зан аашид үндэслэн тэдэнтэй тогтмол ярилцаж, нөхөрсөг харьцааг үүсгэхэд чухалчлан анхаардаг юм. Сургалт, хүмүүжлийн ажлууд сурагч, багшийн хамтын ажиллагаанд суурьлаж явагддаг ба багш нар маань сурагчдад ёс суртахууны өндөр боловсрол эзэмшлүүлэхээр зорьж  байна.

124
багш
11
сурагч бүрт
1 багш
30
%
гадаад багш
100
%
successfully graduated
1.3
B MNT
total scholarship amount
150
graduates in 2020
43
%
study abroad