Хоол, хүнс

Манай сургууль сурагчиддаа эрүүл, шим тэжээл сайтай, амт чанартай, эрүүл мэнд, өсөлт хөгжилд сайн нөлөөтэй өглөөний цай, өдрийн хоолоор үйлчилж байна. Манай сургуулиуд хоол үйлдвэрлэл, үйлчилгээг стандартын шаардлага хангасан зориулалтын байр, гал тогоо, тоног төхөөрөмж ашиглан мэргэжлийн хүний нөөцтэйгөөр хоол хүнсний тэжээллэг чанар, стандартын шаардлагыг бүрэн хангадаг.

Эрүүл чийрэг өсөж торниход бүрэн шаардлагатай шим тэжээл сайтай, амт чанартай хоол хүнсийг эрүүл мэнд, Монгол улсын Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд заасан чанарын шаардлагыг бүрэн ханган ажиллаж байна. Мөн бид хоол хүнсэнд ямар өнгө оруулагч, амт оруулагч, хадгалалтыг уртасгах ямар нэгэн нэмэлт бодис ашигладаггүй болно.

Бид долоо хоног бүр хоолны цэсээ шинэчлэн гаргаж, хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндэд сайн нөлөөтэй хоолоор үйлчлэхэд анхааран ажиллаж байна.

Сургууьл бүр нийт сурагчиддаа хооллох орчин үеийн тоног, төхөөрөмжтэй, багтаамж сайтай хоолны газартай. Цайны газруудад гар угаах, ариутгах тусгай тоноглол, төхөөрөмжтэй.

Цайны газар & Буфет