Нэр: Ж. Туул

Утас: 11 462610, 88114157

admissions.ub@empathy.edu.mn

Нэр: Б. Батцэнгэл,  Т. Түшиг-Очир

Утас: 99759294, 95006683

admissions.darkhan@empathy.edu.mn

Нэр: С. Биньеэ

Утас: 70352792, 99973060, 94492792

admissions.orkhon@empathy.edu.mn

Нэр: Халахай Ахмарал

Утас: 70422608, 99425561

admissions.bu@empathy.edu.mn

ЭЛСЭЛТ

Эмпати Сургуулиудыг сонгосон танд баярлалаа. Элсэлтийн бүртгэл жил бүрийн 4 дүгээр сард эхэлдэг. Эмпати сургуулиудад элсэн орох өрсөлдөөн жил бүр их байдаг тул таны хүүхэд манай сургуулиудад суралцахын тулд дараах шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй юм.

2020-2021 оны хичээлийн жилийн элсэлт 2020 оны 5 сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Элсэгч бүртгэлийн маягтыг 2020 оны 5 сарын 10-ны өдрөөс өмнө  цахимаар бөглөсөн байна. Цахимаар бүртгүүлэх боломжгүй тохиолдолд Бүртгэлийн маягтыг манай сургуулиудын захиргаанд очиж бидний тусламжтайгаар бөглөх боломжтой.

Бүртгүүлсэн сурагч бүр заавал Эмпати Сургуулиудад элсэх элсэлтийн шалгалт өгнө.

Олон нийтийн эрүүл мэндийн нөхцөл байдалтай холбоотой холбогдох төр захиргааны байгууллагаас гарсан сүүлийн үеийн шийдвэрүүдийг үндэслэн, Эмпати сургуулиуд 2020-2021 оны элсэлт шалгалтгүй явагдахаар болсныг мэдэгдэж байна.

ЭЛСЭЛТИЙН ҮЙЛ ЯВЦ:

  1. Бүртгэлийн маягтыг цахимаар бөглөнө. Цахим бүртгэлийн маягт хавсаргах нэмэлт материалуудыг бүрэн хавсаргасан байна. (Нэмэлт шаардлагатай материалуудын жагсаалтыг эндээс харна уу)
  2. Бүртгэлийн маягтыг цахимаар бүрэн гүйцэт бөглөж, шаардлагтай нэмэлт материалуудыг бүрэн хавсаргаснаар элсэгч Эмпати сургуулиудад элсэх цахим шалгалтад бүртгэгдэж, шалгалт өгөх эрхтэй болно.
  3. Элсэлтийн шалгалтад тэнцсэн сурагч элсэхээр төлөвлөж буй сургуультай танилцаж, ярилцлагад орно.
  4. Элсэгчийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч нь элсэж орохоор төлөвлөж буй сургуулийн санхүүгийн алба, захиргаатай холбогдож сургалтын гэрээ байгуулж, төлбөр төлнө.
  5. Сургалтын гэрээ, төлбөр төлсөн баримтыг үндэслэн, сурагч, эцэг эх, Эмпати сургуулийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр болно.

БҮРТГЭЛИЙН ОГНОО, ШАЛГАЛТ, ЯРИЛЦЛАГА АВАХ ӨДӨР:

  • Элсэлтийн цахим бүртгэл 2020 оны 04 дүгээр сарын 20-аас 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 00:00 цаг хүртэл үргэлжлэнэ.
  • Элсэлтийн шалгалт цахим хэлбэрээр 2020 оны 05 дугаар сарын …-ны өдрийн …:… цагаас ….:…. цагийн хооронд явагдана.
  • Элсэлтийн ярилцлага 2020 оны 05 дугаар сарын …-ны өдрийн …:… цагаас 05 дугаар сарын …-ны  ….:…. цагийн хооронд явагдана.

2020-2021 оны хичээлийн жилд ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ, ЯРИЛЦЛАГА АВАХГҮЙ БОЛНО

БҮРТГЭЛ, ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУРААМЖ:

(нэг удаагийн, буцаан олгох боломжгүй бүртгэлийн төлбөр)

Элсэгч бүр нэг удаагийн буцаан олгох боломжгүй бүртгэлийн хураамж 5000 төгрөг төлсөн байна. Энэхүү хураамж нь элсэлтийн шалгалтанд зориулан зарцуулагдах бөгөөд нэг удаагийн, буцаан олгох боломжгүй хураамж юм.

2020-2021 оны хичээлийн жилийн элсэлт ХУРААМЖГҮЙ болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг манай сургуулиудын бүртгэлийн ажилтнуудтай  холбогдож авах боломжтой.