ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР

ESAP (Empathy Study Abroad Program) нь Эмпати сургуулиудын сурагчдыг АНУ, Англи, Австрали болон Ази, Европын өндөр хөгжилтэй орнуудад тэтгэлэгтэй суралцах боломжийг хангахад чиглэгдсэн дараах цогц үйл ажиллагааг багтаасан хөтөлбөр юм.

ОРОН ТООНЫ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ, ЗУУЧЛАГЧ БАГШ БУЮУ “COLLEGE COUNSELOR”

Манай сургуулиудад орон тооны мэргэжлийн зөвлөх, зуучлагч багш ажиллаж байна.
Кариер коунселинг үйл ажиллагааны хүрээнд, ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, гадаадын их дээд сургуульд элсэх, тэтгэлэгт хамрагдахад туслах, зөвлөх зорилготой. Мөн төрөл бүрийн семинар, лекц, танилцах дадлага, хүмүүнлэг, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулдаг.

Энд дарж College Counselor-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 

winter - Ulaanbaatar poster_RGB5

ESAP - IELTS өвлийн сургалт

Эмпати сургуулиудын 10-12 дугаар ангийн сурагчдыг хамарсан IELTS-ийн эрчимжүүлсэн сургалтыг Улаанбаатар Эмпати сургуулийн цогцолборт жил бүрийн 2-р улирлын амралтаар 1 сард зохион байгуулдаг.

spring - Ulaanbaatar RGB

ESAP - IELTS хаврын сургалт

Эмпати сургуулиудын 10 дугаар ангийн сурагчдыг хамарсан IELTS-ийн эрчимжүүлсэн сургалтыг Улаанбаатар Эмпати сургуулийн цогцолборт жил бүр 4 сард хооронд зохион байгуулдаг.  

College prep camp poster_RGB_ORKHON

ESAP - Их дээд сургууль, коллежид бэлтгэх сургалт

Эмпати сургуулиудын төгсөх 12 дугаар ангийн сурагчдыг Монбушо, Ilwoo, Бусаны их сургуулийн болон Элсэлтийн Ерөнхий Шалгалтад бэлтгэх сургалтуудыг зохион байгуулдаг. 

ESAP - SAT-д бэлтгэх вакуумжуулсан зуны сургалт

Харьяа таван сургуулийн 11-12 дугаар ангийн сурагчдад зориулсан SAT (Scholastic Assessment Test)-ийн вакуумжуулсан сургалтыг хичээлийн жил дууссаны дараа зургаадугаар сард зохион байгуулдаг.

Герман хэлний зуны сургалт

Герман хэл сурах сонирхолтой сурагчдад зориулан ХБНГУлсад Герман хэлний хоёр долоо хоногийн сургалт жил бүр явагддаг.

Эмпати ярилцлагууд

Эмпати сургуулиудын үе үеийн шилдэг төгсөгчдийг урин оролцуулдаг сурагчдад туршлагаасаа хуваалцах, урам зориг хайрлах зорилготой уулзалт ярицлага тогтмол зохион байгуулдаг.